The MongolZ | CS2
“FLAMEBORNE” JERSEY
Гал морь жилийн бэлгэдлээс эхлэлтэй энэхүү концепц нь The MongolZ-ын анхдагч төрхийг илтгэх хар, алтлаг өнгөний хослолыг дахин сэргээж, багийн үндэс суурь, өвөрмөц онцлогийг шинэ өнгө төрхөөр илэрхийлж буйгаараа онцлог.
Гал нь эртнээс хүч чадал, ариусал, амьдралын үргэлжлэл, сэргэн мандалтын бэлгэдэл болсоор ирсэн. Тэр дундаа галын дөл намжсан ч цог нь бөхдөггүйн адил жинхэнэ хүч хэзээд оршин байдаг. Үнс нурамнаасаа дахин өндийн босох Phoeniх дүрслэлтэй мориор дамжуулан өнгөрснөө үгүйсгэлгүй, харин түүнээсээ хүч авч, шинэ эрч хүчээр дахин мандах санааг шингээсэн.
Мөн Монголчуудын уламжлалт гал голомт, сүлд хийморийн бэлгэдлийг орчин үеийн хэв маягтай хослуулсан нь энэхүү загвар нь зөвхөн нэгэн жилийн бэлгэдлээс давуулан, үндэс угсаа, өв уламжлал, тасралтгүй урагшлах хүсэл тэмүүллийн илэрхийлэл юм.
Pre-orders coming soon.
Stay tuned for updates on mongolz.shop!